Бүүрэгт хазуулсан бол мэргэжлийн байгууллагад хандаарай

Иргэд хөдөө орон нутгаар амарч зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн  тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, Нийслэл хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.

Хэрвээ бүүрэгт хазуулсан бол мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ