Монгол цэргүүд олон улсын мэргэн буудагчдын тэмцээний тавдугаар байрт шалгарлаа

Беларусь улсад зохион байгуулагдаж байгаа Цэргийн дэлхийн аварга шалгаруулах “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд манай улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчид амжилттай оролцож тавдугаар байрт шалгарчээ. Нийт 18 улсын мэргэн буудагчид оролцсон тус тэмцээний нэгдүгээр байрт Беларусь, хоёрдугаар байрт Казахстан, гуравдугаар байрт ОХУ, дөрөвдүгээр байрт Хятад улсын мэргэн буудагчид шалгарсан байна.
Энэхүү тэмцээнд өдөр бүр буудаж бэлтгэл хийдэг мэргэн буудагчид ордог бол манай мэргэн буудагчид дунд багш, салаан захирагч, салаан захирагчийн орлогч, холбоочин, гранатомётчин зэрэг албан тушаалтнууд шалгарч оролцжээ. Мэргэжлийн мэргэн буудагч нартай эн тэнцэхүйц залуусыг богино хугацаанд бэлтгэхэд хурандаа С.Түвшинбаяр, зохион байгуулагч хурандаа Б.Хадбаатар, ахлах дэслэгч Б.Энхмагнай нар идэвх зүтгэл гарган оролцсон тухай албаныхан онцолсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ