Шанхайн Олон улсын тэмцээнд залуу гавъяат О.Анужин эх орноо төлөөлөн оролцож байна

Шанхайн Олон Улсын Балетийн “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээн зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 16 орны 125 бүжигчин бүртгүүлснээс 73 бүжигчин шалгаран оролцож байгаа аж. Манай улсаас Монголын Олон Улсын Балетийн Анхдугаар тэмцээний гранпри шагналт, залуу гавьяат О.Анужин мөн УДБЭТ-ийн бүжигчин Ц.Хишигжаргал нар оролцож буй юм.
Есөн шүүгч тэмцээнийг шүүн явуулах бөгөөд ерөнхий шүүгчээр Данийн Рояал балет театрын уран сайхны удирдаач Франк.А.Андерсен ажиллах бол бүрэлдэхүүнд нь БНХАУ-ын Үндэсний балетын уран сайхны удирдаач Фенг Инг, БНХАУ-ын Лиаонинг Балетын уран сайхны удирдаач Чу Зи Жиао, ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Андрис Лиепа нарын хүмүүс багтжээ.
Дашрамд дуулгахад, тус тэмцээнд алдартай хоёр балетчин хүндэт зочноор уригдан оролцож байгаагийн нэг нь МУГЖ Д.Алтанхуяг, Гүрж улсын алдарт балетчин, Гүрж улсын балет театрын захирал Нина Ананиашвили нар юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ