Өвөрхангайн Есөн зүйлд хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн ноцтой осол гарчээ

Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сумын нутаг дэвсгэрт өчигдөр /2018.08.08/ хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас дээр тээврийн хэрэгслээр зорчиж явсан БНХАУ-ын иргэн нас барж, зургаан хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Жолооч нар хурд хэтрүүлсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зүүрмэглэн, улмаар эсрэг урсгалд орж мөргөлдөн, замын хажуу хэсэг рүү унажээ. Иймд жолооч нарт амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавилгүй замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна.

osol

СЭТГЭГДЭЛ БИЧИХ