Сонсголонгын гүүрний ажлын явц 24 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Сонсголонгийн 289.4 метр төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил 24.17 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар гүүрийн нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтыг бүрэн хийсэн аж. Мөн  захын нэг, завсрын 2-7 дугаар тулгууруудыг бүрэн цутгасан байна. Түүнээс гадна,  завсрын 8 дугаар тулгуурын усны бетон цутгах ажил хийгдсэн бөгөөд энэ нь нийт худган суурийн ажлын 90 хувийг эзэлж байгаа юм.

Мөн Завсрын 2-7 дугаар тулгуурын ригель болон 8 дам нуруу цутгасан. 175 ширхэг дугуй цохигч хийгдэхээс 35 ширхгийг цутгаж бэлдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ