Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт "Зайсан Хилл" цогцолборын Prime Cineplex кино театрт олон улсын шатрын Их мастер А.Энхтуулын санаачилгаар зохион байгуулсан “Олон улсын шатрын зуны эрчимжүүлсэн мэргэжлийн сургалт”-ын төгсөлтийн баяр болно.

10.00 цагт МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан болно. Утас:80801625

10.00 цагт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн "Шархад" дахь хээрийн сургалтын төвд "Оюутан цэрэг"- сургалтын танилцуулах өдөрлөг болно. Утас: 88017607

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн төлөөлөлтэй уулзана.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд "ТАЛ НУТГИЙН МАРАФОН " олон улсын марафоны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 94940307

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос “Зүүн хойд азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ