“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлага төлөвлөлтөө хэлэлцжээ

УИХ-аас “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолыг энэ оны зургадугаар сарын 29-нд баталсан. Энэ дагуу Засгийн газар наймдугаар сарын 8-нд хуралдаж, “Тавантолгой төмөр зам” компанийг төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой байгуулах шийдвэр гаргасан билээ.

Төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулж санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд даалгасан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр УУХҮЯ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилжээ.

Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хуралдаж, нэгдлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хэлэлцэв. Нэгдлийн 2018-2022 оны стратеги төлөвлөгөөг тодотгож, ойрын хугацаанд боловсруулах, мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нэгтгэн шуурхай ажиллахыг Гүйцэтгэх захирал П.Ганхүү компанийн удирдлагуудад үүрэг болгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ