Машиндаа засвар хийж байгаад дарагдаж амиа алджээ

Машиндаа засвар хийж байгаад дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг онцгой байдлын албанд бүртгэгджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд оршиг суух 41 настай иргэн М нь машиндаа засвар хийж байгаад дарагдсан тухай дуудлага өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Аврах ангийн долоон алба хаагч очиж, иргэн М  ”Соната-2″ загварын автомашинд засвар хийж байгаад дарагдаж нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ