Румыны цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

Бухарест хотноо болсон цуглааны оролцогчдын тоо 100 мянгад хүрчээ. Цагдаа нар хамгийн түрэмгий жагсагчдыг номхруулахын тулд усан хөөрөг болон нулимс асгаруулагч хий  хэрэглэхэд хүрсэн байна. Энэ талаар Румыны Vocea Basarabiei сайтад  нийтэлжээ.

400 гаруй хүн бэртэж, гэмтэж заримыг нь эмнэлэгт хүргэснээр 24 иргэн нь цагдаагийн алба хаагчид байжээ. Бэртэж гэмтсэн 65 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Уг жагсаалаар иргэд парламентыг тарааж, завсрын сонгууль явуулж, шүүхийн бие даасан байдлыг шаардаж байгаа ажээ. Үүнээс гадна, тэд татварын болон тэтгэврийн шинэтгэл хий, нийгмийн тусламжийг сайжруулж, эдийн засаг, хөдөө аж ахуй, бизнесийг хөгжүүлэхийг шаардаж байна

Румынд эсэргүүцлийн томхон ажиллагаа 2017 оны хоёрдугаар сард  болж, тэгэхэд хагас сая шахам хүн оролцож байсан юм.


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ