Улаанбаатарт бага зэргийн бороо орно
Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ. Улаанбаатар хотод үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орно.
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун, говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ