Өгий нууранд живж, амиа алджээ

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Баяртын-Овоо” гэдэг газар сумын төвөөс зүүн зүгт 20 км-т байрлах Өгий нууранд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй П живсэн тухай дуудлагыг  энэ сарын 14-ны өдрийн 15:30 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, нийт 19 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр өдрийн 09:40 цагт иргэн П-гийн цогцсыг олжээ. Нуурын эргээс 12 метр, 3 метрийн гүнээс түүний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ