НМХГ: "Абсолют дэлгүүрийг шалгана"

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлалтай 'Абсолют' сүлжээ дэлгүүрийн 7-10 ажилтан бүтээгдэхүүнээсээ хордоод үхлүүт байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагджээ.
Энэ асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Өнөөдрийн байдлаар манайд тус дэлгүүртэй холбоотой гомдол ирээгүй. Цахим орчинд цацагдсан мэдээллийн дагуу өнөөдөр /2018.08.16/ хяналт, шалгалт хийх удирдамж гарна. Ирэх Даваа гаригаас тус дэлгүүрт шалгалт хийх байх” гэсэн мэдээллийг өгөв. Эх сурвалжийн мэдээлснээр эл хэрэг долоо хоногийн өмнө гарсан аж. Харин цахим орчинд мэдээлж байгаачлан 7-9 хүн биш түүнээс цөөнхөн хүн хордсон гэсэн мэдээллийг өглөө.
Түүнчлэн 'Абсолют' сүлжээ дэлгүүрийг Улаан-Үдийн Хотын зөвлөлийн гишүүн, бизнесмен Индира Шагдарова эзэмшдэг гэсэн мэдээлэл байна. Хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед тус дэлгүүр чанар, стандартын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэн жижиглэнгээр худалдаалдаг гэх мэдээлэл иргэдийн дунд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ