Турк сургуулиудын хувь заяа хэрхэн шийдэгдэх вэ?

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Турк сургуулийн захирлыг хулгайлсан асуудал гарч түүнийг тойрсон асуудлууд ар араасаа хөвөрч Монгол дах Турк сургуулиудын хувь заяа бүрхэг байна.
Учир нь Туркийн Элчин сайд энэ асуудлын талаар хийсэн мэдэгдэлдээ:
-Өглөө сэрээд хүүхдүүд сургууль дээрээ очиход сургуулийнх нь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байгаасай гэж хүсэж байна хэмээн хэлсэн нь дээрх болгоомжийг улам бүр лавшруулсан.
Уг асуудлаар Монгол Улсын Засгийн газраас албан ёсны байр сууриа илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
-“Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг Монгол Улсын засгын газарт хүлээлгэж өгвөл сургалтыш тасалдуулахгүйгээр авч явах бүрэн боломжтой” гэдгийг онцолжээ.
Тодруулбал, “Турк сургуульд суралцаж байгаа монгол хүүхдүүдийн сургалтыш тасалдуулах ёсгүй. Мөн бусад улс орнуудад ижил төстэй сургуулиудыг Турк тухайн улсын Засгийн газарт нь хүлээлгэж өгч байна. Тиймээс Турк Улсын Засгийн газар шийдвэрээ гаргаад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыш Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгвөл сургалтыг тасалдуулахгүйгээр авч явах бүрэн боломжтой. Хуулийн гаргалгаагаа гаргаад бидэнд хуулийн дагуу асуудлаа тавибал шийдвэрлэж өгөхөд бэлэн байна. Энэ талаар судлаач ээ гэдэг санал тавьсан” байгаа гэжээ.
Салбарын сайдын хэлснээр Турк сургуулийн хувь заяаг шийдэх гэж хоёр улсын Засгийн газар санал солилцож байгаа бололтой. Өөрөөр хэлбэл Турк сургуулиудыг Монголын Засгийн газар хариуцна гэсэн үг. Мэдээж сургалтын стандарт, бусад сургуулиудаас ялгарах онцлогыг нь хэвээр хадгалахыг нь хичээх л байх. Гэхдээ л манайхан танил талаараа хүүхдүүд элсүүлэхээс эхлээд “монголчилж” мэдэхээр л хүмүүс.
Уул нь манай Боловсролын салбар нэг үеээ бодвол цэгцэрч, сайжирч байгаа. Дэлхийд алдартай Кембрижийн Их сургуулийн сургалтыг хүртэл хэд хэдэн сургуулиудад нэвтрүүлээд амжсан, амжилттай яваа улс орон.
Гэхдээ л асуудал тийм ч амархан шийдэгдчихгүй л байх. Монгол улс Ардчилсан улс мөн үү, хувийн өмчийг хувьсгалын журмаар тохироо хийгээд авчихаж болох уу? Гадаад сургуулийн удирдлагуудын гэм буруутайг нарийвчлан шалгаж тогтоосон юм уу гэх мэт олон асуудлууд ар араасаа ундрах биз ээ.
Т.Намуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ