НӨАТ-ын ээлжит азтанууд өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны долдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны долдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор:

  • 50 мянган төгрөгийн азтан 18590
  • 200 мянган төгрөгийн азтан 1872
  • нэг сая төгрөгийн азтан
  • 188, 5 сая төгрөгийн азтан 13
  • 10 сая төгрөгийн азтан 3 тодорч, нийт 20666 иргэн азтан болсон юм.

Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс та бүхэн долдугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан болох боломжтой

СЭТГЭГДЭЛ БИЧИХ