Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ

2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэллээ.
Бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана.
Бүрдүүлэх материал:
- Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
- Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт
- Нэг хувь цээж зураг
Та хүүхдээ аль сургуульд орохыг хамран сургах тойргоос харна уу.
Нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн хамран сургах тойрог: /СУМЫГ ГҮЙЛГЭЖ ҮЗНЭ ҮҮ/
2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ