Сургууль, цэцэрлэг барих байршлуудын газрыг чөлөөлж байна

Энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, Нийслэлийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байна.
Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ