Хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд болно

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Энэ жилийн есдүгээр сарын 1-н бямба гаригт таарч буй. Үүнтэй холбоотойгоор хичээлийн шинэ жилийн нээлт хэд дэхь өдөр болох талаар эцэг, эхчүүдийн дунд эргэлзээ үүсээд байна.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас тодруулахад “Хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд буюу бямба гаригт болно. Харин есдүгээр сарын 3-нд буюу даваа гаригт хичээл эхэлнэ” гэв.
Иймд их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд албан ёсны хичээлийн шинэ жилийн нээлтээ уламжлал ёсоор есдүгээр сарын 1-ндээ хийж, албан ёсны хичээлийг есдүгээр сарын 3-нд эхлүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ