“Залуучуудын хөгжлийн сар” аяныг зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран наймдугаар сарын сарын 24-нөөс есдүгээр сарын 25-ны хооронд “Залуучуудын хөгжлийн сар” аяныг зохион байгуулах юм.
Энэхүү аяныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Залуучуудын хөгжлийг дэмжих” хуулийг олон нийтэд сурталчилах, хэрэгжүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байгааг албаныхан хэллээ.
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С. Сүх-Очир “Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг хоёр суманд Залуучуудын хөгжлийн төвийг байгуулсан. “Залуучуудын хөгжлийн сар” аяны хүрээнд гурван үеийн залуучуудын чуулга уулзалт, зурагтай аян, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг 24 үйл ажиллагааг зохион байгуулна. Үүний үр дүнд залуучуудад тохиолдож буй асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах, Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зэрэг олон ач холбогдолтой. Орчин цаг залуучуудын идэвхи оролцоо сул байгааг олон хүн шүүмжилдэг. Тиймээс бид залуучуудын хөгжих боломж бололцоог нээж өгөхийн тулд шат дараатай арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж байна” гэв.
“Залуучуудын хөгжлийн сар” аяны хүрээнд залуучуудыг цагийн болон байнгын ажилд зуучлах төв ажиллуулах аж. Мөн хуульчдын холбоотой хамтран залуучуудад тулгамдаж байгаа асуудлын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ