Б.Баярсайханыг БСШУСЯ-ын ТНБД-аар томиллоо

БСШУСЯ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Б.Баярсайханыг эргүүлэн томиллоо. Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Баярсайханыг тус яамны ТНБД-аар эгүүлэн томилох шийдвэрт хүрсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг Ж.Эрдэнэбатын засгийн үед төрийн албанд тэнцэхгүй, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. 

Улмаар Б.Баярсайхан нь Засгийн газрын дээрх шийдвэрийг эсэргүүцэж, шат, шатны шүүхэд хандсанаар ялалт байгуулсан бөгөөд  шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг албан тушаалд нь ийнхүү эргүүлэн томилсон байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ