ҮЙЛ ЯВДАЛ: Цалин нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ

10.00

  • ХНХЯ-ны гуравдугаар давхрын хурлын танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цалингийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 91915340, 88844482

  • НИТХ дахь АН-н бүлгийн хурал НЗДТГ-н 'А' танхимд болно. Бүлгийн хурлаар Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын мэдээллийг сонсоно.

11.00

  • МҮЭХ-ноос Засгийн газрын цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн, ҮЭ, ард иргэдийнхээ саналыг үл тоомсорлосон шийдвэрийг хүлээн авах боломжгүй, ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдээлэх шуурхай хэвлэлийн бага хурал өөрийн байранд зохион байгуулна.Холбоо барих утас: 99027019, 88007709

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд 'Сайн энергийн төв' ТББ-аас 'Ub palace'-д Эрүүл мэндийн лекц зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ