Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна

Өнгөрсөн долоодугаар сарын 25-наас эхэлсэн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр 23.59 цагт дуусна. Тиймээс бүртгүүлж амжаагүй байгаа эцэг эхчүүдийг яаралтай бүртгүүлэхийг холбогдох газруудаас анхааруулж байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт 114 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа юм. 

Энэ жил 2-5 насны бүх хүүхдүүдийг бүртгэнэ. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулна. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, баталгаажуулалт цахим хэлбэрт бүрэн шилжиж байгаа юм. Элсэлтийн үйл явц “цахим элсэлт”,“цахим бүртгэл” гэсэн үндсэн зарчмаар явагдана.

Энэ жил 146 мянга орчим хүүхдээс 114 мянган хүүхдийг төрийн болон төрийн бус цэцэрлэгт хамруулах боломжтой. Үүнээс гадна нийслэлд 143 хүүхэд харах үйлчилгээнд 424 хүүхэд асрагч багш 2106 хүүхдийг сургаж байна. цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамруулах үйл ажиллагаа үргэлжлэн явагдана.

Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалт 69 хувьтай байсан бол энэ жил 77,6 хувь болж өсчээ. Ингэснээр 100 хүүхэд тутмын 78 нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж боломжтой болсон юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 55 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин