Таван настай охиныг хулгайлсан эмэгтэйг нэг сар хорихоор болжээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгаас таван настай охиныг хулгайлан, Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн  алба хаагчид илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлсэн. 

Охиныг хулгайлсан гэх П.Батсуурьт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаагаар хорих шийдвэрийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргажээ. Түүнийг тус аймгийн тус аймгийн цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ