“Ажлын байран дахь аюулгүй байдлыг ханган ажиллах нь” сэдэвт сургалт боллоо

2018 оны наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Улсын гуравдугаар төв эмнэлэг” нь эмч, эмнэлгийн ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлийн 21 үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байгаа аж.

Тус үйл ажиллагааны хүрээнд наймдугаар сарын 22-ны өдөр тус эмнэлгийн ХАБЭАЗөвлөл, ХАБЭА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” сургалтын төвтэй хамтран “Ажлын байран дахь аюулгүй байдлыг ханган ажиллах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь” сэдэвт сургалт явуулсан байна.

Сургалтаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудал, ажлын байрны аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмж хүргүүлжээ. Түүнчлэн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, эмнэлгийн ажилчдын дундах үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаарх судалгаа, сургалт, мэдээллийг өгч, хэрхэн урьдчилан сэргийлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах чиглэлээр ярилцсан аж.

Наймдугаар сарын 20-21-ийн өдрүүдэд ЭМЯ, ХАБЭМТ-тэй хамтран зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны эрүүл мэнд” сургалтын талаарх мэдээ, мэдээллийг танилцууллаа.


emneleg

СЭТГЭГДЭЛ БИЧИХ