ҮЙЛ ЯВДАЛ: “Системийн шинэчлэл-ард нийтийн санал асуулга” хэлэлцүүлэг болно

09.00
Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл' сэдэвт зөвлөлдөх уулзалт Бест Вестерн зочид буудлын Соёмбо танхимд болно. Холбоо барих утас: 99160036
'Нүүдэлчид ба хот суурин' олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн /СТӨ/ 303 тоотод эхэлнэ. Холбоо барих утас: 98119897
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын явцтай танилцана
10.00
ХХААХҮЯ-ны 9 давхарын хурлын танхимд Ургацын улсын комиссын хуралтай.
11.00
Монгол нутгаас урьд өмнө олдож бгаагүй ховор олдворуудыг анх удаа дэлгэнэ.Монголын Үндэсний музейн судлаачид Монголын эртний түүхийн судалгаанд шинжлэх ухааны шинэ нээлт хийж буйг албан ёсоор танилцуулна.
Дээд боловсролын чанарыг сайжруулах хүрээнд БСШУСЯ, Сингапурын 'Тимасек' сантай хамтран хэрэгжүүлж буй багшийн хөгжлийн ахисан түвшний сургалтанд төрийн өмчийн 6 их дээд сургуулийн 50 багш, 30 оюутан хамрагдаж байна.БСШУС-ын сайд, Дээд боловсролын бодлогын газрынхантай хамт энэхүү сургалтын үйл явцтай танилцана. Арга хэмжээ МУИС-ийн номын сангийн хоёр давхарт болно. Холбоо барих утас: 8811-1046
Хөдөө орон нутгаас шилжин суурьшсан охид, залуу эмэгтэйчүүдэд зориулсан 'Давалгаа' аппликейшны нээлтийн үйл ажиллагаа болно.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “Системийн шинэчлэл-ард нийтийн санал асуулга” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд болно
11.30
- Гэр хороолол хөдөлгөөн Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуультай холбогдуулан 'Монгол ньюс' мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ
11.40
- Их монголын хутагт хувилгаад сангаас Үндэсний номын сангийн сан хөмрөг дэх эртний ном судар, соёлын баримтат өвийн хадгалалтад хувь нэмэр оруулж баринтаг урлан гардуулах үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 99164812
12.00
Мишээл экспод болох 'Барилга орон сууц 2018' үзэсгэлэн яармагийн нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбоо барих утас: 91000222
Япон улсын буцалтгүй тусламжаар хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөл баригдаж эхэлнэ. Арга хэмжээ 224 дүгээр цэцэрлэгийн хажууд болно.
Монголын анхны 'урлагийн сэтгэл заслын төв' нээлтээ хийнэ. Нээлтийн арга хэмжээ БЗД, Арслантай гүүр, оюутны хотхон, 21-р сургуулийн баруун хойд талд, 40-р байрны 2 давхарт 5 тоотод болно. Холбоо барих утас: 99122858, 99034318
13.00
Үндэсний соёл амралтын хүрээлэнд UB FOOD фестиваль нээлтийн арга хэмжээ болно. Холбоо барих утас: 88002705
Монгол Улсын Их Сургуулийн Сургалтын төлбөрийн нэмэгдлийн эсрэг жагсаал зохион байгуулна.
16.00
ГХЯ-нд Монгол Улсын баатар, ахмад дипломатч Пунцагийн Шагдарсүрэн гуайн 100 насны ойд зориулсан шинэ гэрэл зургийн цомог, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
19.00
Монголын Залуучуудын өдөр наймдугаар сарын 25-ны өдөр болно. Энэхүү өдрийг тохиолуулан хийж буй Залуучуудын сарын аяны нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэхүү аяны нээлтийн үеэр 15-34 насны залуучуудад сэтгэлзүйн зөвлөгөө, гэр бүлийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн талаарх зөвлөгөө, хуулийн зөвлөгөө, эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Холбоо барих утас: 86094455, 88209963
СЭТГЭГДЭЛ БИЧИХ