Д.Гантулгад холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч дахин хойшиллоо. Энэ удаагийн хурлыг хойшлуулах хүсэлтийг УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гаргажээ. Тодруулбал, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй тул хойшлуулж өгнө үү гэсэн байна. Харин шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхийг хангаж, хүсэлтийг хүлээн авснаар ирэх сарын 12-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулсан байна.
Өмнөх шүүх хурал өнгөрсөн баасан гаригт товлогдсон. Гэвч хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаантай хэмээн хойшлуулах хүсэлт гаргасан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ