"Нөхөн сонгуулийг хойшлуулсан нь иргэдийн эрхийг зөрчиж байна" гэв

Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуулийн талаар "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэдний зүгээс "Гэр хороолол, хөдөө орон нутаг Монгол Улсын хөгжлийн мотор байдаг. Гэвч гэр хорооллынхон болон орон нутгийн иргэдийг хөгжүүлэх, тэднийг төлөөлөх УИХ-ын төлөөллийг сонгох ёстой байсан. Мөн 2018 оны аравдугаар сарын 7-нд болох байсан Хэнтий аймагт болох нөхөн сонгууль нь ард түмнийг төлөөлөх сонгууль байсан ч МАН, АН-ынхан сонгуулийг зохион байгуулах боломжийг олгосонгүй. Нөхөн сонгууль зохион байгуулахгүй байх боломжийг Үндсэн хуулийн цэцээр дамжуулан хийлээ. 2020 он хүртэл Хэнтий аймагт нөхөн сонгууль зохион байгуулагдахааргүй болж байна. Тус аймгийг ирэх 2020 он хүртэл УИХ-д төлөөлөх төлөөлөлгүй дараагийн сонгууль хүрч байгаа нь орон нутгийн иргэдийн эрхийг зөрчиж байна" гэв. 

Мөн тэд ямар нэг улстөрчийн захиалга, аль нэг намын захиалгаар энэ тэмцлээ хийж байгаа бус, гэр хорооллын асуудлыг цэгцлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд санаа нэгдэж ирсэн гэллээ. Цаашид гэр хорооллын болон орон нутгийн иргэдийн эрх ашгийг төлөөлөхийн тулд хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ