Он гарсаар 24 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

Зам тээврийн ослоор 2018 он гарсаар эхний долоон сарын байдлаар 500 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Эдгээрээс 24 хүүхдийн амь нас хохирч 95 хүүхэд хүнд гэмтсэн гэсэн харамсалтай мэдээ бий.
Замын цагдаагийн албанаас мэдээлснээр нийслэлийн хэмжээнд осолд өртсөн хүүхдийн насны байдлаар үзвэл 85 хувь нь 0-14 насны буюу эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтад байх ёстой, бие даан замын хөдөлгөөнд оролцох чадваргүй хүүхдүүд осолд хамгийн өртөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ