Багш нарын заах арга зүйг дээшлүүлэх ахисан түвшний сургалт боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар, Сингапурын “Темасек” сан, Сингапурын политехникийн институт хамтран 2015 оноос олон улсын инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах CDIO төсөл хэрэгжүүлж эхэлсэн.
Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Багшийн заах арга зүйн чадамжийг дээшлүүлэх ахисан түвшний сургалт боллоо. Сургалтанд Монгол Улсын тэргүүлэх төрийн өмчийн зургаан их сургууль болох ШУТИС, МУИС, ХААИС, ҮБХИС, СУИС, МУБИС хамрагдаж, нийт 160 багшаас шалгарсан 50 багш, 30 оюутнуудыг дунд цуврал сургалт зохион байгуулав.
Энэ удаагийн сургалтыг инженерийн боловсролын шинэчлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Сингапурын политехникийн институтын багш нар удирдан явуулжээ. Салбар яамны зүгээс багшийн заах арга зүйн чадамжийг хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжих нь урт хугацаанд чадварлаг, дэлхийн жишигт нийцсэн мэдлэгтэй боловсролтой залуу үеийг бэлтгэх чанартай боловсролын үндэс суурь болно гэж үзэж буй аж.
Сургалтын үр дүнд 21-р зууны бүтээлч ур чадвартай, эерэг хандлага, төлөвшилтэй, манлайлагч, нийгмийн эрэлтэнд нийцсэн цогц чадамжтай “Сэтгэгч”, “Зохиогч”, ”Бүтээгч”, “Хэрэгжүүлэгч” мэргэжилтэн бэлтгэх арга зүйд шинэчлэл хийх, хамт олноо манлайлан ажиллах зорилго тавьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ