"АТГ-ын даргад ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд байхгүй" гэв

Цахим хуудсаар сүүлийн үед “АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин “Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болсон” гэх мэдээлэл цацагдсан.

 Энэ талаар өнөөдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “АТГ-ын дарга Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Тэгэхээр энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, саармагжуулах, АТГ-ын даргын нэр хүндэд халдах зорилгоор ташаа мэдээлэл тарааж байгаа. Эдгээр мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Сошиал сүлжээнд энэ мэдээллийг хуульч, өмгөөлөгч н.Пүрэвбаатар гуай бичсэн байсан. АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг атлаа ийм хариуцлагагүй, худал мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай явдал" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ