Ван И 5 сая юанийн тусламж үзүүлэхээ амлажээ

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25-нд манай улсад айлчиллаа.
Тэрбээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хоёр талын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэхэд зорьж ажиллахаар хэлэлцэж, "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл"-ийн нээлтэд оролцсон юм.
Мөн Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцжээ.
Түүнчлэн уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хоёр улсын Гадаад хэргийн сайд санал нэгдсэнээ мэдэгдсэн билээ.
Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Увс аймагт ажиллаж, баруун таван аймгийн удирдлагатай махны экспортыг сэргээх, боомтын чадавхийг сайжруулах, түүхий эдийг гүн боловсруулах болон бусад асуудлаар ярилцаж тохиролцоонд хүрсэн байна. Мөн 5 сая юанийн тусламж үзүүлэхээ амлажээ.
Ноён Ван И-гийн албан ёсны айлчлал наймдугаар сарын 25-ны өдөр өндөрлөж, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс нисэх онгоцны буудалд үджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ