Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт бүрэн шинэчлэл хийж байна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Австри Улсын Засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлттэй зээлд хамрагдаж, тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж байна. Тус ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд хийгдсэн агаарын ариун урсгал бүхий хагалгааны өрөө бэлэн болсон талаар эмнэлгийн зүгээс мэдээлжээ.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2017 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулаад хоёр дахь жилийнхээ нүүрээ үзэж байна. Энэ хугацаанд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг дээрх төсөл ажээ.
Тус эмнэлэг нь Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламжийг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламж үзүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ