Хичээлийн шинэ жилийн нээлт 14.00 цагт болно

Есдүгээр сарын 1-н энэ жил бямба гарагт тохиож буй. Гэвч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд болж, харин хичээл есдүгээр сарын 3-нд эхлүүлэх шийдвэр гаргасан. Хичээлийн шинэ жилийн нээлт болох өглөө усархаг бороотой байна гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээлэл ирсэн учраас нээлтийг есдүгээр сарын 1-ний 14.00 цаг болгож хойшлуулах шийдвэр гаргажээ.

Энэ шийдвэрийг сургуулийн удирдлагуудад хүргүүлжээ. Харин их дээд сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулж замын хөдөлгөөний нягтралыг бууруулахаар их, дээд сургуулиудаас санал авч байгаа аж. Энэхүү саналыг дэмжвэл есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэр гаргах боломжтой гэж салбарын сайд онцлов.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ