СОНГИНОХАЙРХАНД ҮЗЭМЖ НЭМСЭН UB VISTA

Сонгинохайрхан дүүргийн өнгө үзэмжид хувь нэмэр оруулсан нэгэн барилга өнгөрөгч онд ашиглалтанд орсон байна. Энэ бол нийт 13 давхар 84 айлын 2700 м.кв худалдаа, үйлчилгээний талбай бүхий стандарт зэрэглэлийн UB Vista цогцолбор орон сууц юм.
Сонгинохайрхан дүүргийн17-р хороогнийслэлийн баруун бүсийн худалдаа, үйлчилгээний төв цэг гэж нэрлэж болох юм. Учир нь тус хороонд “Хархорин”, “Барс-2”зэрэг томоохон худалдааны төвүүд нэг дор үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр худалдааны төвийн ойролцоо, замын хойд талд, төв зам дагуу байрлах UB Vista цогцолбор нь орчин үеийн барилгын шийдэл бүхий экстерьер, шалнаасаа тааз хүрсэн цэлгэр цонх, европ стандартын сантехник, цахилгааны хэрэгслүүд, өрөөний зохион байгуулалт маш сайтайгаараа оршин суугчдынхаа талархлыг хүлээгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ