Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийнэ

09.00 цагт “XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал МУИС-ийн номын санд болно.
10.00 цагт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хурлын зааландаа хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын уулчдын үндэсний холбоо, ОБЕГ, "JCI hiking" клуб хамтран өндөр уулын болон аврах ажиллагааны сургалтыг амжилттай зохион байгуулсан талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын талаар хэвлэлийн бага хурал “Зайсан хилл” дэх “Тэгри” ресторанд болно.
11.00 цагт Казахстаны Элчин сайдын яамнаас Үндсэн хуулийн өдөр, Цөмийн зэвсэгийн эсрэг өдрүүдийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ