Н.Энхбаатарыг батлан даалтад гаргажээ

"МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар томилогдоод удаагүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад туслах нь байсан Н.Энхбаатарыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан долоодугаар сарын 23-нд саатуулсан билээ. Улмаар шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих захирамж гаргасан. 

Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа наймдугаар сарын 24-ны өдөр дууссан. Тиймээс прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлснээр шүүхээс яллагдагчаар татаж, дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл Н.Энхбаатарын өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргаснаар түүнийг  батлан даалтад гаргаад байгаа аж. 

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр  шалгаж цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ