"Сургуулиуд материалаа эрт бүрдүүлж өгвөл оюутны цахим карт хурдан гарна"

Их, дээд сургуулиуд, коллеж, МСҮТ-ийн оюутнуудад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картыг хэрхэн олгох, сунгах талаар холбогдох байгууллагуудаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим төлбөрийн картыг шинээр болон давтан захиалах оюутны хүсэлт, материалуудыг сургууль нь хураан авч нэгтгээд "Улаанбаатар смарт карт" компанид хүргүүлэх аж.
Анх удаа/Их, дээд сургуулиуд, коллеж, МСҮТ-д шинээр элсэгч/ захиалж байгаа бол:
- Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг бөглөх
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- 3,600 төгрөг төлсөн баримт
Сунгалт хийлгэх оюутнууд:
- Өөрийн цахим төлбөрийн карт
- Сунгалтын хураамж 1,000 төгрөгийг төлсөн баримт
Дахин/Картаа хаясан, үрэгдүүлсэн, гэмтээсэн буюу өмнөх жилүүдэд карт авч байсан/ захиалж байгаа бол:
- Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг бөглөх
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- 4,600 төгрөг төлсөн баримт
Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох
Картын сунгалт болон шинээр олгох ажлыг зохион байгуулж буй Улаанбаатар смарт компанийн хувьд сургуулиуд шаардлагатай бүх материалаа өгчихвөл тухайн сургуулийн оюутны тооноос хамаараад ажлын 1-2 хоногт картыг нь буцаан олгох боломжтой юм.
Улаанбаатар смарт компанийн үйл ажиллагааны менежер Б.Хонгорзул "Дэвшин суралцаж байгаа оюутнуудын картыг хүлээн авахад бэлэн болсон ч одоогоор сургуулиуд материалаа өгч эхлээгүй байна. Бидний зүгээс сунгалт хийх картуудыг хүлээн авч сунгаад буцаах ажлыг есдүгээр сарын 8-нд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа. Мөн өнгөрсөн жил цахим картаа үрэгдүүлсэн оюутнууд шинээр авах хүсэлтээ гаргаснаар есдүгээр сарын 10-ны дотор шинээр авах боломжтой.
Олон сургуулиас зэрэг зэрэг хүсэлт өгч ачаалал нэмэгдэн, Улаанбаатар смарт карт газар дээр ачаалал үүсдэг. Тиймээс ачаалал ихтэй үед гэрээт ажилтан авч ажиллуулахаар болоод байна" гэв.
Шинээр авсан болон сунгалт хийлгэсэн цахим картаа хаяж, үрэгдүүлсэн, гэмтээсэн оюутнууд есдүгээр сарын 10-наас хойш Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбарт хандаж картаа дахин авах боломж бүрдэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ