"Хүний эрхийн түгээмэл тунхаглал" сэдвээр эхний хичээл орно

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар есдүгээр сарын нэгнийг "Эх хэлний өдөр" болгон зарласан. Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөсний дагуу есдүгээр сарын 03-ний өдрийн эхний цагийн хичээлийг "Хүний эрхийн түгээмэл" тунхаглалын сэдвээр зохион байгуулахаар болжээ.
Энэ хичээлийн жилийн онцлогууд:
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон ерөнхий боловсролын салбарт шинээр хэд хэдэн дүрэм, журам мөрдөж эхэлнэ. Тухайлбал, Сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмыг шинэчилж, тухайн хүүхдийн ахиц, өөрчлөлтийг харгалзан 8 түвшнээр үнэлэх системд шилжиж байна. Энэ нь хүүхдэд сурах урам зориг, боломж өгөх ач холбогдолтой.
Ерөнхий боловсролын сургуульд Эрүүл мэндийн хичээл, аюулгүй амьдрах арга ухааны чиглэлээр сургалтын агуулга шинээр орж эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ