Хөшигийн хөндийн нисэх буудалд туршилтын нислэг үйлджээ

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд өчигдөр туршилтын нислэг үйлдсэн байна. Буудлын тоног төхөөрөмжийг шалгах зорилгоор туршилтыг хийжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нислэгийн зурваст онгоц буух оролдлого хийсэн юм. Энэ нь онгоц буухад шинэ буудлын зурвас болон талбай шаардлага хангах, эсэхийг шалгах зорилготой байжээ.
Энэ шаардлагыг хангасан тул өчигдөр урд болон хойд зүгээс онгоц газардах, хөөрөх, гүйлт хийх туршилт явуулсан байна.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтнүүд маргааш шинэ нисэх буудлыг зорьж, ажлын явцтай танилцах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ