АЗИЙН НААДМЫН 11 ДЭХ ӨДРИЙН ТОЙМ

Жакарта-Палембан – 2018 Азийн наадам өчигдөр 11 дэх өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр Жүдо, Танхимын дугуй, Ширээний теннис, Кураш, Бокс, Софт теннис, Хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд Монголын баг тамирчид оролцов.
 
 
 

ОНЦЛОХ:
 
Кураш бөхийн эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.БААСАНЖАРГАЛ МӨНГӨН МЕДАЛЬ, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд М.УРАНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж Монголын баг тамирчид 3 АЛТ, 2 МӨНГӨ, 7 ХҮРЭЛ нийт 12 медальтайгаар Азийн наадмыг үргэлжлүүлж байна.
 
Боксын эрэгтэйчүүдийн 64кг жинд Б.Чинзориг – Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН. 08.31-ний өдөр мөнгөн медалийн төлөө Тайландыг тамирчинтай тоглоно.

 
ТАНХИМЫН ДУГУЙ

 

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 4,000м:
 
  • Т.Төгөлдөр – IX байр /4:40.463/
 
ШИРЭЭНИЙ ТЕННИС

 


Холимог багийн төрөл:
 
  • М.Тэмүүлэн, М.Ундрам – Непалын багт 0:3 харьцаагаар хожигдсон.
  • Ж.Мөнхзориг, Б.Болор-Эрдэнэ – Тайваний багт 0:3 харьцаагаар хожигдсон.
 
КУРАШ

 


Эмэгтэйчүүдийн -63кг:
 
  • Б.БААСАНЖАРГАЛ – МӨНГӨН МЕДАЛЬ
  • Н.Ундрахзаяа – эхний барилдаанд Туркмений тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.
 
Эрэгтэйчүүдийн -81кг:
 
  • Б.Гаажадамба – Хагас шигшээ барилдаанд Иран-ы бөхтэй оноолт таарч 3:0 харьцаагаар хожигдсон.
  • М.Дагвадорж  - Эхний барилдаанд Афганистаны тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.
 
БОКС

 
Эрэгтэйчүүдийн 64кг:
 
  • Б.Чинзориг – Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН.
 
Эрэгтэйчүүдийн 56кг:
 
  • Х.Энх-Амар - Узбекийн тамирчинд 3:2 харьцаагаар хожигдсон.
 
Эмэгтэйчүүдийн 51кг:
 
  • О.Жаргалан - Вьетнамын тамирчинд 5:0 харьцаагаар хожигдсон.
 
СОФТ ТЕННИС

 


Холимог багийн төрөл:
 
  • Б.Энхжин, Б.Норовсүрэн – Хэсгийн тоглолтод Японы багт 2:5 харьцаагаар хожигдон, Пакистаны багийг 5:1 харьцаагаар хожсон.
  • А.Дамдин, М.Анударь – Тэмцээндээ оролцоогүй
 
ХӨНГӨН АТЛЕТИК
 
Эрэгтэйчүүдийн 1,500м:
 
  • Г.Одхүү - XIV байр /3:51.14 хувийн дээд амжилт/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ