Уурхайн гагнуурчин эксковаторын шанаганд дарагдан амиа алджээ

Заамар дахь алтны уурхайн гагнуурчин амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 60 орчим настай иргэн өчигдөр эксковаторын шанаганд дарагдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Талийгаач гагнуур хийгээд сууж байхад дээрээс нь шанага унаж цохижээ. Ар гэрийнхэн нь өчигдөр хэргийн газарт очсон аж. Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ