Төрсөн эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн 23 хороонд төрсөн эхийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 29-ний өдрийн 22:00 цагийн үед "... тоотод хүн нас барсан байна" гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн яаралтай хэргийн газарт очиход 81 настай, эмэгтэй “Ц” гэгч гадны нөлөөтэй нас барсан байжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад талийгаачийн төрсөн хүү болох сэтгэцийн өвчтэй эрэгтэй 51 настай “Э” гэгч нь эхийнхээ толгойг төмрөөр цохиж амь насыг нь хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ