13 настай охин амиа алдсан “Очир” зочид буудлыг хаахыг үүрэгдэв

Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай өчигдөр уулзсан. Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” зочид буудлын үйл ажиллагааг зогсоож, хаах үүрэг даалгаврыг өглөө. Учир нь өнгөрсөн оны наймдугаар сард тус буудалд 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.
Уг зочид буудлыг хаах асуудал олон ч удаан яригдсан. Гэтэл тухайн буудал нь нэр хаягаа авчихсан үйл ажиллагаагаа явуулж байгаа хэвээрээ байгаа аж. Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийлэл бусармаг явдлын үүр уурхай болсон эл буудал өргөтгөл хийчихсэн ажиллаж байгааг зогсоох хэрэгтэйг анхааруулжээ. Улмаар зөрчлийг арилгах, арга хэмжээ авах, тодорхой бодлого боловсруулах хүрээнд нэг сарын хугацаа өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ