"Ослын улмаас нас барсан, ноцтой бэртсэн хүн байхгүй" гэв

Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан зорчигч тээврийн автобус осолдсон хэрэг саяхан гарчээ. Тодруулбал, “Эмээлт”-ийн цанын баазын орчимд унасан байна.

Ослын талаар Замын цагдаагийн газраас дараах тодруулахад "Завхан аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан том оврын автобус Төв аймгийн “Галзуу ганцын худаг” гэх газар замын хажуу руу онхолдсон хэрэг гарсан. Ослын улмаас нас барсан, ноцтой бэртэж гэмтсэн хүн байхгүй. Таван зорчигч хөнгөн байдлаар гэмтсэн.

Тухайн хот хоорондын автобус тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниас том оврын автобус гаргаж, нийт зорчигчдыг ГССҮТ рүү тээвэрлэсэн. Осол гарсан шалтгааныг жолоочоос тайлбар мэдүүлэг авсны үндсэн дээр тогтооно. Эхний байдлаар зүйрмэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн зөрчил илрээгүй байна. Ямар шалтгаанаар замын хажуу руу онхолдсоныг тогтоохоор ажиллаж байгаа” гэлээ.  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ