Үдийн цайнд сүү, цагаан идээ өгдөг болно

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг сурагчийн үдийн цайны төсөв 600 төгрөг байсныг 1200 төгрөг болгох саналыг БСШУСЯ-наас Сангийн яаманд хүргүүлжээ.

Хүүхэд хоногт хоол тэжээлээс авах илчлэгийнхээ 15 хувийг Үдийн цайнаас авах ёстой. Хоол үйлдвэрлэгчид 600 төгрөгт багтаахын тулд нүүрс ус ихтэй хүнс сонгодог байсан бол төсвийг хоёр дахин нэмэгдүүлбэл уургаар баялаг хүнс, сүү, цагаан идээг Үдийн цайнд сонгох бодлого барьж буй аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ