Багш нар есдүгээр сарын 3-нд ажил хаялт зарлахаа мэдэгдэв

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зөвшилцлийн үр дүнд энэ сарын 3-наас багш нарын ажил хаях асуудлыг түр хойшлуулсан мэдээлсэн. Гэтэл өнөөдөр бол Багш нарын үйлдвэрчний байгууллагаас есдүгээр сарын 3-нд ажил хаялт зарлана хэмээн мэдэгдлээ.
Тэдний зүгээс "Багш нарын үйлдвэрчний байгууллагаас багш нарт урамшуулал хэлбэрээр 56.3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 50 хувиар нэмэх зэрэг шаардлага тавьсныг та бүхэн мэдэж байгаа. Гэвч дорвитой шийдэлд хүрээгүй учраас бид есдүгээр сарын 3-наас ажил хаялт зарлахаар боллоо. Одоогийн байдлаар Шинжлэх ухааны 16 хүрээлэн 26 цэцэрлэг, 70 орчим сургууль ажил хаялтад нэгдэхээр мэдэгдээд байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ