Азийн наадмын тойм : Боксын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ

“Жакарта-Палембан – 2018” Азийн наадмын 14 дэх өдөр өндөрлөлөө. Өчигдөр /09.01/ манай тамирчид Жүдо, Самбо, Орчин үеийн 5 төрөлт, Софт теннис, Боксын тэмцээнүүдэд оролцож 1 АЛТ,  1 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ медалийг эх орондоо авчирлаа.
 

ОНЦЛОХ:



Бокс эрэгтэйчүүдийн 60кг:

Э.Цэндбаатар – Алтан медаль

Бокс эрэгтэйчүүдийн 64кг-

Б.Чинзориг – Мөнгөн медаль

Самбо эмэгтэйчүүдийн -68кг:

Ц.Бат-Цэцэг – Хүрэл медаль

 

ЖҮДО
 

Холимог багийн төрөл:
 

  • Монгол 2 – 4 БНХАУ

 

САМБО

 

Эмэгтэйчүүдийн -68кг:
 

  • Эмэгтэйчүүдийн -68кг-нд зодоглосон Ц.Батцэцэг, М.Даваасүрэн нар хүрэл медалийн төлөө барилдаж Ц.Батцэцэг 3:0 харьцаагаар хожин Хүрэл медаль хүртэв.
 

Эрэгтэйчүүдийн -90кг:
 

  • Э.Цагаанбаатар – БНХАУ-ын тамирчинтай оноолт таарч 3:1 харьцаагаар хожигдсон - 1/32

 

ОРЧИН ҮЕИЙН 5 ТӨРӨЛТ:

 

  • А.Бат-Эрдэнэ – XV байр

 

СОФТ ТЕННИС

 


 

Эрэгтэй багийн төрөл:
 

  • Э.Тэлмэн, Ц.Билгүүн, Б.Энхжин, Г.Энхтүвшин, А.Дамдин – Хэсгээс шалгарах тоглолтод Индонезийн багтай оноолт таарч 2:0 харьцаагаар хожигдсон.

 

БОКС

 

Бокс эрэгтэйчүүдийн 60кг:

Э.Цэндбаатар – Узбекийн тамирчинг 3:2 харьцаагаар хожиж Аваргын Алтан медалийг хүртэв.

Бокс эрэгтэйчүүдийн 64кг:

Б.Чинзориг – Узбекийн тамирчинд 5:0 харьцаагаар хожигдож Мөнгөн медаль хүртэв.

з

СЭТГЭГДЭЛ БИЧИХ