2018 оны хамгийн аюулгүй машинуудыг нэрлэв

Японы машины үйлдвэрийн машинууд хамгийн аюулгүй машины жагсаалтыг баттай тэргүүлж байна.
Оросын автомашины шинжээчид олон улсын замын аюулгүй байдлын агентлагуудын санаа бодлыг үндэслэн, 2018 оны хамгийн аюулгүй таван машиныг жагсаажээ. Аюулгүй байдлын хамгийн өндөр үзүүлэлт бүхий шилдэг 5 машины жагсаалт гаргахдаа, халз мөргөлдөх үед гардаг эвдрэл, хөдөлгүүрийн тагны бат бөх байдал болон толгойны түшлэгийн аюулгүй байдлыг хангаж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн байна.
Жагсаалтын эхэнд Toyota Camry оржээ. Энэ машин явуулсан тест бүрийд “таван од” авсан байна. Аюулгүй байдлыг хангах олон систем нь энэ байранд бичигдэх болзлыг хангаж өгчээ.
Жагсаалтын хоёрт мөн л японы машины үйлдвэрийн Mazda CX-9 бичигдэж, краш-тестээр бас “таван од” авсан байна.
Гуравт Subaru WRX 2018 машин оржээ. Энэ машин нь жолоочид туслах технологийн олон системээр тоноглогдсон байна. Тухайлбал, явж байгаа зурвасаас гарч байгааг анхааруулах юмуу энэ зурвасаас гарахгүй байхад тусладаг системтэй ажээ.
Жагсаалтын дөрөвт Өмнөд Солонгосын KIA Optima машин бичигдсэн байна. Энэ жил үйлдвэрлэгчид жолооч болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах стандартын тоног төхмөөрөмжийг ахиу суурилуулж өгчээ.
Шилдэг 5-д орсон Британийн MINI Cooper Countryman машин бас л аюулгүй байдлын бүх тестэд сайн дүн үзүүлсэн байна. Тус машинд жолоочийн ядарсан эсэхийг хянадаг систем байрлуулсан аж.
Түрүүнд нь Оросын “Автостат” агентлаг Европоос худалдаж авдаг сайн машинуудын жагсаалт гаргахад э хний байранд “Volkswagen” концерн болон түүний Polo машин орж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ