Таван ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчил илрүүлжээ

Өнгөрсөн сарын 31-ний өдөр Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байсан дүүрэг Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар үүрэг гүйцэтгэжээ.

Тус товчоогоор тухайн өдрийн оройн 22:00 цагийн орчимд Архангай аймгийн Чулуут сумаас тээвэрлэгдэн ирсэн арьстай, таван ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Монгол Улсад 1990 онд 15 сая толгой тарвага тоологдож байсан бол 2001 онд таван сая болж буурснаар 2005, 2006, 2014 онд Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын тушаалаар тарвага агнуурыг гурван жилийн хугацаагаар бүрэн хориглох арга хэмжээ авсан байдаг.

2017 оны есдүгээр сарын 22-нд тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гарган, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ