Хөшигтийн хөндий хүртэлх шинэ автозамын дээд хурд 80 км/цаг байна

Гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын Төмөр замын IV групп ирэх оны дөрөвдүгээр сард замыг ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Нисэх буудал ашиглалтад орохтой зэрэгцээд замын хөдөлгөөнийг нээх юм байна. Цаашид замын арчилгаа үйлчилгээг хэн хариуцах, замын цагдаа нар хэрхэн ажиллах талаар хэлэлцэж байгаа аж.
Бид өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайгаас шинэ нисэх буудал руу очиход нэг талдаа нэг цаг зарцуулсан. Хичээлийн шинэ жил эхлээгүй байсан тул замын ачаалал харьцангуй бага байв.
Иймд зорчигч та ирэх онд шинэ нисэх рүү явах бол замын хөдөлгөөнийг сайтар тооцоолох шаардлагатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ