Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт

  • Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын хоккейн холбооны урилгаар Монголд ирж буй ОХУ-ын хоккейн холбооны Ерөнхийлөгч, ДУМ-ын гишүүн Владислав Третьяк Туушин зочид буудлын Сүлд танхимд хоккей сонирхогчидтой уулзалт хийнэ.Утас: 91915960, 80003580

9:40-10:10 цагт

  • "Мандал даатгал" ХК анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээх ёслолын үйл ажиллагаа Монголын хөрөнгийн биржийн байранд болно. Утас: 95953141 утсаар авна уу. 

10:00 цагт

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан хамтран 2017-2018 онд Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр 140 хүнийг Сингапур улсад сургасан. Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзана. Утас: 99179899, 86885060

11:40 цагт

  • Монголын урчуудын эвлэлээс санаачлан зохион байгуулж буй “Улаанбаатар 2018” Олон Улсын Дүрслэх урлагийн наадмын нээлтийн арга хэмжээ Яармаг нисэхийн зам дагуу Морин тойруулгын талбайд болно. Наадам 09 сарын 05-наас 12-ны хооронд үргэлжилнэ. Энэ хүрээнд болох дараах үзэсгэлэнгүүдэд та бүхнийг урьж байна.

"Өв" арт галерейд "Realist уран бүтээлчдийн үзэсгэлэн. Утас:99993312

"Q" арт галерейд зураач Ж.Гэрэлийн бие даасан үзэсгэлэн. Утас:77111313

"Norphei" арт галерейд "No Reality" үзэсгэлэн. Утас: 99103067, 95903067

"MN17" арт галерейд Хамтарсан үзэсгэлэн. Утас: 99050167, 93309009

"Best" арт галерейд "Булгаа арт" үзэсгэлэн. Утас: 99729958

"UB арт" галерейд  “Усан будгийн нийгэмлэгийн" үзэсгэлэн. Утас:91009191

"Хаан" арт галерейд “Улирах ца”г үзэсгэлэн. Утас: 99079026

"Edelweiss" арт галерейд “Агаарлаг” үзэсгэлэн. Утас: 99094674

14:00 цагт

  • “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангаас “Монголын Нууц Товчоо”-г дэлхийн түгээмэл хэл болох дэлгэцийн бүтээл - motion illustration төрлөөр кино бүтээжээ. Нээлт Тэнгис кино театрт болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцоно. Бүтээлийг нээлтийн өдөрлөгийн хүрээнд 9-р сарын 4, 5, 6-ны өдрүүдэд Тэнгис кино театрын 3 танхимаар 10:20, 11:30, 12:40 цагуудад тус тус олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ